Ундны усны хомстолын улмаас Мексик шар айраг үйлдвэрлэхээ зогсоов

Шар айрагны томоохон экспортлогч Мексик улсын хойд нутгийн үйлдвэрлэгчид үйлдвэрээ зогсоохоос аргагүй болжээ. Хойд бүс нутаг усны хомстолд орсон тул ийм шийд гаргахаас аргагүй гэж Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор мэдэгдсэн байна.
Мексикийн хойд нутгаар ган гачиг нүүрлэсэн тул шар айраг үйлдвэрлэдэг компаниуд голчлон байрладаг нутгийнхан олон сарын туршид ундны усны дутагдалд орсон байгаа гэнэ. Тиймээс энэ хэсгээс нүүж, өмнөд хэсэгт үйлдвэрлэлээ байршуулах хүсэлтэй компаниудыг засгийн газар дэмжинэ гэж Мексикийн Ерөнхийлөгч мэдэгджээ. Түүнчлэн, цаашлаад ус багассан бүс нутгуудад шар айрагны үйлдвэр байгуулах зөвшөөрлийг олгохооргүй болсон байна.
Энд дуулгахад, АНУ-д хийсэн судалгаагаар, тус улсад хэрэглэх нийт ундааны 18 хувийг импортын шар айраг эзлэдэг аж. Импортын шар айрагны 75 хувийг Мексикээс импортолсон бүтээгдэхүүн эзлэж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ