Афганистанд дэлбэрэлтийн үеэр Пакистаны талибуудын гурван толгойлогч амиа алджээ
2022-08-09 14:16

Афганистанд дэлбэрэлт болсны улмаас Пакистаны талибуудын нөлөө бүхий гурван толгойлогч амиа алдсан талаар "Аль-Жазира" мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зам дээр байрлуулсан минанд өртсөн машинд Пакистаны талибуудын удирдагч Омар Халид Хорасани байсан гэнэ. Түүний байгаа газрын мэдээллийг өгсөн хүнд АНУ гурван сая доллар амлаж байлаа. Хоросанигаас  гадна, 2014 онд Исламын улс алан хядах бүлэглэлд нэгдсэн гэдгээрээ алдартай, нөлөө бүхий толгойлогчид болох Муфтий Хассан, Хафиз Даулат Хан нар зорчиж явжээ.

 

Тэд өмнө нь Пакистаны эрх баригчидтай хэлэлцээ эхлүүлсэн ч алан хядах ажиллагаагаа зогсоогоогүй, Пакистаны хэд хэдэн нутагт халдлага зохион байгуулсан байна. 

 

Одоогоор энэ хэргийн хариуцлагыг өөр дээрээ авсан бүлэглэл гарч ирээгүй байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин