Сум дундын хорих ангид ял эдэлж байсан хоёр хоригдол оргожээ
2022-08-09 15:07

 

Өвөрхангай аймагт байрлах ШШГЕГ-ын Хархорин сум дахь Сум дундын хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр хоригдол оргожээ.

 

Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр ялтан өчигдөр буюу наймдугаар сарын 8-ний өдөр оройн 23:00 цагийн орчимд оргосон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

 

Өнөөдрийн байдлаар хэрэг ямар шатанд явж байгааг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хаалттай хорих анийн захиргаанаас тодруулахад одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдлээ.

 

Цагдаагийн байгууллагаас ШШГЕГ-ын харъяа хорих 423 дугаар ангиас оргосон хориглуудыг эрэн хайж байгаа бөгөөд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
shorongoos tiim amarhan orgood garaad yavchihdag bolson yumuu esvel haraa hyanalt ni tiim sul yumuu neg bol hyanagch nar nar ni gargaad yavuulj bgaa
2022-08-10