Сөүлд үер буусны улмаас найман хүн амиа алдаж, 741 барилга, байшин усанд автжээ
2022-08-09 16:00


Өнгөрсөн Даваа гарагт Өмнөд Солонгосын нийслэлд хүчтэй аадар бороо орсны улмаас орон сууц, зам талбай, цахилгаан тасарч, метроны буудлууд үерт автсаны улмаас найман хүн амиа алдсан талаар CNN мэдээлжээ. 


Түүнчлэн, есөн хүн бэртэж, зургаан хүн сураггүй алга болсон гэж Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна.  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол мягмар гарагт хохирогчдод эмгэнэл илэрхийлж, газар дээр нь шалгалт хийж, нэмэлт хохирол учруулахгүйн тулд ажиллахаар болжээ. 


Эрх баригчдын мэдээлснээр, үерт 741 гаруй байшин, дэлгүүр өртсөн тул 80  орчим оршин суугчийг сургууль, биеийн тамирын танхим руу нүүлгэн шилжүүлсэн байна. 

 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан суугаа орны Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “Ноцтой” түвшинд хүргэж нэмэгдүүлэв.

Төвийн бүс нутагт бороо үргэлжлэн орж барилга байгууламж усанд автах, замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа доголдох, хөрсний гулгалт үүсэх зэрэг эрсдэл үүсэж байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. 

 

Ц.Наранцацрал 

Shuud.mn
Сонин хачин
Яанаа манай монголчууд ядуу болохоор дандаа подволд амьдардаг шдээ
2022-08-10
Пиразит кино шиг үер боллоо. подвалын айл байтугай 1 давхрууд үерт автаж 10 хүн үхсэн
2022-08-10