Хятадад жолоочгүй такси явж эхэлнэ

Хятадын Baidu компани тус улсад жолоочгүй таксиг анхлан нэвтрүүлэхээр болжээ. Энэ компани Чунцин, Ухань хотод жолоочгүй, робот такси үйлчилгээнд нэвтрүүлэх зөвшөөрлөө наймдугаар сарын наймны өдөр авсан гэж GT сонин мэдээлсэн байна.
Хот тус бүрт Baidu компани өөрсдийн үйлдвэрлэсэн таван машиныг үйлчилгээнд явуулах бөгөөд робот такси эрх баригчдын тогтоосон бүс дотор үйлчилгээ үзүүлэх гэнэ. Ухань хотод жолоочгүй такси 09.00-17.00 цагийн хооронд, харин Чунцинд 09.30-16.30 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм байна.
Энэ компанийг жолоочгүй таксины тусламжтайгаар зорчигч тээвэрлэхийг энэ оны дөрөвдүгээр сард зөвшөөрч байв. Хэдийгээр "жолоочгүй" гэж нэрлэгдэж байгаа ч машин дотор жолооч явж, онц байдал үүссэн нөхцөлд удирдлагыг гартаа авах аж
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ