Монгол Улсад албан ёсоор сугалааны цэцэрлэгийн тогтолцоог хална
2022-08-09 16:37

 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Монгол Улсад албан ёсоор сугалааны цэцэрлэгийн тогтолцоог хална Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

 

Тэрбээр "Төсвийн хэмнэлтээс 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр баталсан. Сүүлийн хоёр сар БСШУЯ болон Нийслэлийн ЗДТГ, хороодын дарга нартай ажилласны үр дүн гарч байгааг та бүхэнд баяртайгаар мэдээлэхэд таатай байна.

 

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр цэцэрлэгийн насны 303,000 хүүхэд байгаагаас нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141,000 хүүхэд байна.

 

 

Тэгвэл азтай азгүйгээр нь эсвэл хээл хахууль өгсөн өгөөгүйгээр нь цэцэрлэгт хамруулдаг байсан тогтолцоо бүрэн халагдлаа. Энэ хичээлийн шинэ жилээс эхлээд Монгол улсад сугалааны цэцэрлэгийн тогтолцоог албан ёсоор халж байна.

 

Жил бүр цэцэрлэгийн хүртээмж төвийн зургаан дүүрэгт хүндрэлтэй байв. Харин өнөөдөр Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдсэн буюу цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх боломж бүрдлээ.

 

Мөн Чингэлтэй, Багахангай, Багануур дүүрэг есдүгээр сарын 1-н болон аравдугаар сарын 15-н гэхэд цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулах боломж бүрдсэн" гэж мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
tegeed halaach uhsenee hiigeed udaad bgaan
2022-08-10