Финланд, Шведийг НАТО-д хүлээн авах тухай тохиролцоог АНУ соёрхон баталжээ. Энэ талаар тусгасан протоколд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсан талаар NBC агентлаг дамжуулсан байна.
"Энэ алхам нь Европ болон бүх дэлхийг илүү аюулгүй болгож байгаа юм. Бид холбоотнуудынхаа хамтаар хүсэж буй ирээдүйгээ бүтээнэ" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
Протоколд гарын үсэг зурахаасаа өмнө Жо Байден эвслийн бүхий л холбоотнуудад хандан Швед, Финландыг НАТО-д элсүүлэх ажлыг аль болох хурдан шийдвэрлэхийг хүссэн байна. Финланд, Шведийн гишүүнчлэлийг бүрэн соёрхон батлахын тулд НАТО-ын бүх орон зохих баримт бичгийг дэмжин, батлах ёстой юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |