ОХУ өнөөдрөөс эхлэн Британи, ЕХ руу нүүрс нийлүүлэх боломжгүй

Оросоос нүүрс болон бусад хатуу түлшийг Европын холбооны нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх, энэ холбооны гишүүн орнуудад нийлүүлэхийг хориглох журам наймдугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. ЕХ-ноос гадна Их Британи улс ч өнөөдрөөс эхлэн Оросын нүүрсний импортод хориг тавьж байгаа юм.
"2022 оны наймдугаар сараас эхлэн Оросоос гаралтай эсвэл тэндээс экспортлосон нүүрс, бусад хатуу түлшийг худалдан авах, импортлох, дамжуулахыг хориглосон" хэмээн Европын холбооны хориг арга хэмжээний багцын тухай баримт бичигт өгүүлжээ.
Оросын нүүрс, хатуу түлшийг хориглосон заалтыг хориг арга хэмжээний тав дахь багцад багтаасан юм. Энэ багцыг дөрөвдүгээр сарын наймны өдөр ЕХ батлаж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ