Саудын Араб улсын жуулчид галт зэвсэг ашиглан хууль бусаар ан хийжээ
2022-08-10 11:14

Гадаадын иргэн харьяатын газраас хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, зөвшөөрөлгүйгээр ан амьтан агнасан гадаадын иргэдийг шалгаж гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

 

ГИХГ-ын зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат:

ГИХГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан ажилладаг. Хяналт шалгалтаар нэр бүхий аж ахуйн нэр дээр Монгол улсад ажлын болон жуулчлалын визээр ирсэн гадны иргэд хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, ашигласан ан хийсэн, төрийн тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй зорчсон гэх мэт хэргийг илрүүллээ.

 

Одоогийн байдлаар хэргийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Шалгагдаж буй иргэд Саудын Араб болон Йордан улсын нийт долоон иргэн Монгол улсад энэ оны зургаадугаар сард ирсэн.

 

Энэ хэрэгтэй холбоотой, тухайн иргэдийг Монгол улсад урьж ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийг мөн ижил хэрэгт холбогдсон байгууллагуудыг дахин гадаадын иргэн урих эрхийг хязгаарлах болон тухайн гадаадын иргэдийн гаргасан үйлдэлд холбогдох зөрчлийг арилгуулах зорилгоор торгуулийн арга хэмжээ болон хуульд заасан бусад арга хэмжээг авч ажилладаг" гэж мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
K:
Garsnii daraa l medsnu hehe
2022-08-10
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-08-10
hurel:
shorond hiij chadahguiee ! mungu bugdiin nudiig taglaad ugnu , ene manaihnii bylduuchlaliin nuuts huuli !!
2022-08-10
Шоронд хийж эзэнтэй улс гэдэгээ харуулах шалдан африк царайлаад шалдалсан бэлгийн донтой юмнууд л байхын балиар
2022-08-10
Болд:
Эзэнгүй төрийн жишээ Манай нэг иргэн Саудын Аравид очоод ан хийсэн бол цаазаар авхуулах биз Манайхан харин зөрчлийн хуулиар 100К-р торгоод явуулна
2022-08-10