Наймдугаар сарын 10-ны өдөр Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Энэ талаар Японы Kyodo мэдээллийн агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Сайд нарын танхимын тусгай хуралдаан орон нутгийн цагаар 11:30 (shuud.mn: Улаанбаатарын цагаар 10:30 цаг) цагт эхэлжээ. Ерөнхий сайд Фумио Кисидагийн удирдлаган дор Японы Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний талаарх мэдээлэл тун удахгүй гарч магадгүй гэж Kyodo мэдээлсэн байна.
Засгийн газарт өөрчлөлт хийх ажлыг есдүгээр сарын эхээр хийнэ гэж төлөвлөж байсан ч "шинэ капитализм" эдийн засгийн концепцийг урагшлуулах үүднээс өөрчлөлт хийх явцыг Кисида түргэсгэхийг хүссэн гэж Kyodo агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |