Японы шинэ Батлан хамгаалахын сайдаар Ясуказу Хамада тодорлоо

Японы Засгийн газар наймдугаар сарын 10-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Улмаар шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд багтах сайд нарын нэрс эхнээсээ тодорч эхэлжээ.
Kyodo агентлагийн мэдээлснээр, Японы шинэ батлан хамгаалахын сайдаар 66 настай Ясуказу Хамада тодорсон байна. Тэрбээр өмнө нь, Таро Асогийн засгийн газрын үед 2008-2009 онд Батлан хамгаалахын сайд байжээ.
Энд дуулгахад, Японы Сайд нарын танхимын тусгай хуралдаан орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-ны 11:30 (shuud.mn: Улаанбаатарын цагаар 10:30 цаг) цагт эхэлсэн юм. Засгийн газарт өөрчлөлт хийх ажлыг есдүгээр сарын эхээр хийнэ гэж төлөвлөж байсан ч "шинэ капитализм" эдийн засгийн концепцийг урагшлуулах үүднээс өөрчлөлт хийх явцыг Кисида түргэсгэхийг хүссэн гэж Kyodo агентлаг мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ