НҮҮДЭЛЧИН СОЁЛОО ГАЙХУУЛАХ НААДАМД УРЬЖ БАЙНА
2022-08-10 14:13


Соёлын салбарын хөгжлийн бодлогод туссан зорилт арга хэмжээ, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зохион байгуулагдахад бэлэн боллоо. Уг наадмыг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газраас соёлын биет бус өвийн долоон ай сав - 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т зохион байгуулна. 


Энэхүү их наадамд ЮНЕСКО-ийн 2003 онд батлагдсан “Соёлын биет бус өвийн хамгаалах тухай Конвенц”-ийн зарчим, үзэл баримтлалын дагуу соёлын бүтээлч үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн худалдаа, Монголын уламжлалт идээ ундааны үзэсгэлэн, 21 аймаг, нийслэлийн отог, соёлын биет бус өвийн 7 ай сав тус бүрээр Соёлын өвийн хүрээ, Үндэсний спортын хүрээ байгуулагдаж тус бүр олон талт сонирхолтой арга хэмжээнүүд явагдах юм. 


Нүүдэлчин Монгол өв соёлоо үр хойчдоо биет бус өв болгон үлдээх энэхүү наадамд гэр бүл, найз нөхдөөрөө хүрэлцэн ирэхийг урья! 
Хүрэлцэн ирэх бүх оролцогчид болон зочдоо Үндэсний Хувцас гоёлоороо гоён ирж оролцохыг бид уриалж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
ард түмэн:
ажлаа хийёээ ,,,,энэ утга учиргүй баахан ойн баяр наадаан цэнгээнээ болиочээ......төр нь хувь нь больчиохоосоо
2022-08-10
naad balai naadama boliochee hen ch uzehgui iim balai yum hiihee bolitsgoo uhernuudee
2022-08-10