Төр захиргааны байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ
2022-08-10 14:19

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ.

 

 

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор 40 жилийн дараа шинэ хот байгуулах гэж байна. Хөшигийн хөндийд байрлах хотын төлөвлөлтийг цогцоор нь авч үзсэн. 

 

Өнөөдөр Засгийн Газрын хуралдаанаар зарим төр захиргааны байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлэх тогтоол эцэслэн албажлаа.

 

Энэ баасан гарагт Хөшигийн хөндийг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг эхлүүлнэ. Энэ ажлууд эхэлснээр 200 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах талаар үе шаттай ярьж эхэллээ. Ирэх жилүүдэд дараагийн хот байгуулалтын ажлыг эхлүүлнэ. 

 

Хөшигийн хөндийд 150 мянга гаруй иргэн амьдрах боломжтой гэж үзэж байгаа. Хөгжлийн төлөвлөлтөө батлахдаа ажлын байртай уялдуулж байгаа. Энийг хийхийн тулд усны нөөцдөө тулгуурлан, цэвэр усны шугам сүлжээг хийж эхэлнэ. Мөн 20 мянган м.куб цэвэрлэх байгууламж хийнэ. Цахилгаан шугамуудыг ч мөн хийнэ" гэж мэдээллээ.

 

Харин сургууль, цэцэрлэг боловсролын салбарт холбоотой шийдвэрүүдийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

 

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Монгол улс сугалааны цэцэрлэгийн тогтолцоог бүрэн халлаа. Цэцэрлэгийн гадна үлддэг байсан 34 мянга гаруй хүүхдийг бүрэн цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна. Бүртгэлийг 3 үе шаттай хийж байна.

 

Эхний бүртгэлийг наймдугаар сарын 8-24, хоёр дахь бүртгэлийг наймдугаар сарын 5-30, гурав дахь бүртгэлийг 10 дугаар сарын 3-24-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ бүртгэлийн асуудал хэн түрүүлсэн нь цэцэрлэгт орно гэсэн асуудал байхгүй. 

 

 

Яагаад гурван үе шаттай хийж байна гэхээр тоон мэдээлэл зөрдөгтэй холбоотой. Аль болох нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүйн төлөө ажиллаж байна. 26 мянган хүүхдийг есдүгээр сарын 1-нээс өмнө цэцэрлэгт нь хамруулна.

 

Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, хоолны зардлыг өгч, 10272 хүүхдийг хамруулах боломж гарлаа. 

 

Төрийн өмчийн цэцэрлэгт 4000 орчим хүүхдийг нэмж хамруулна. Ингээд 240 хүүхдийг гэр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлээд байна. Хүүхэд харах үйлчилгээнд 2000 гаруй хүүхдийг хамруулна" гэж мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин
Ерөнхий сайдаа:
Энэ БХБ сайд гэж сайхан худлаа ярьдаг, бүлтэрдэг нөхөр бна. Барилгын хөгжлийн төвийн лабораторийн байраа складны хогоор дүүргэсэн асуудлаа шийдэж чадаагүй мөртлөө худлаа ярих гэж үнэхээр дэндүү юм. АТГ энэ байгууллагын хаагуур яваад бна вэ? Төрийн байгууллага яаж складны хогтой болдгыг энэ байгууллага яруу тодоор ахруулж бгаа шүү дээ
2022-08-10
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-08-10
snaa:
shn ger horoololoo hurdan tohijuulaarai ! M.baatsr saidaa!
2022-08-10
Зочин:
Х/хөндийн утаа, манангийн асуудлаа эрт шийдэх хэрэгтэй дээ. Хүнгүй шахуу байхад онгоц буух саатаж байгааг анхаараасай билээ
2022-08-10