Илон Маск Тесла компанийнхаа хувьцаанаас заржээ

Америкийн тэрбумтан Илон Маск үүсгэн байгуулсан Тесла компанийнхаа хувьцаанаас 6,88 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг заржээ. Энэ талаар АНУ-ын Үнэт цаасны комисс мэдээлснийг NBC дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 5, 8, 9-ний өдрүүдэд хувьцааны арилжаа хийгдсэн байна. Ийнхүү олон тэрбум доллараар хувьцаагаа зарсан нь Тесла компанийн хувьцааны үнэ буурахад нөлөөлжээ. Тухайлбал, баасан гарагт Тесла компанийн хувьцааны үнэ 6,6 хувиар буурч, даваа гарагт 0,8 хувиар өссөн бол мягмар гарагт 2,4 хувиар буурсан байна.
Tesla нь цахилгаан машин, цахилгаан эрчим хүч хадгалах шийдлийг боловсруулдаг Америкийн компани юм. Энэ компанийг 2003 оны долдугаар сард Мартин Эберхард, Марк Тарпеннинг байгуулж байсан ч өнөөгийн удирдлагууд нь компанийг хамтран үүсгэн байгуулагчид нь Илон Маск, Жеффри Брайан Страубел болон Иэн Райт нарыг хэмээн мэдэгддэг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ