Хэнтий аймагт "Монголын нууц товчоо" цогцолбор сүндэрлэнэ
2022-08-10 17:30

 

Цахим сүлжээнд Хэнтий аймагт сэлэмний хөшөө барьж эхэлсэн гэх зурагтай мэдээлэл олны хараанд өртсөн. Тэгвэл хөшөө барьж буй нь үнэн боловч Сэлэм биш харин "Монголын нууц товчоо" гэж хаягласан цогцолборын суурь ажээ.

 

 

"Монголын нууц товчоо” цогцолборыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд барьж байна. 27 метр өндөртэй энэ цогцолбор есөн давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй.

 

Энэхүү цогцолборт Эзэн Чингисийн “Аураг” ордон байсан Хөдөө аралд археологийн судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхим, Ауруг ордын туурь, Монголын нууц товчоо дурсгалын хөшөө, Цагаан сүргийн тахилгын өргөө зэргийг энэ цогцолборт шийдэж өгөх юм байна.

 

Дотор нь “Монголын нууц товчооны Дэлхийн ном” музей байгуулж, нууц товчооны 30 хэлээр хэвлэсэн 300 гаруй номыг дэлгэнэ.

 

Shuud.mn
Сонин хачин
Шавар овоолго бишээ.Байгаль
2022-08-11
Аялал жуулчлал гэдэг чинь тав тух хоол унд халуун шүршүүр юмаа.ХАРИН ШАВАР ОВООЛГО ЕРӨӨС БИШ ГЭДГИЙГ ХҮРЭЛСҮХ МЭДЭХГҮЙ Л ДЭЭ МААНАГУУД
2022-08-11
Зочин:
Хэнтийнхэн жуулчин татах гэж ингэж төсвийн хөрөнгөөр тоглож байхаар, бандааш, допинг энэ тэрээрээ зоопарк байгуулчихвал таарах юм даа, хүн үзнэ ш дээ, кк
2022-08-10