Украины мужийг ОХУ-д нэгтгэх бүх нийтийн санал асуулга ирэх сард болно

img

ОХУ Украин руу халдаж эхэлснээс хойш энэ улсын хэд хэдэн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоон, өөрийн талын удирдлагыг томилж, улмаар Украины нутаг дэвсгэрийг Орост нэгтгэх санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа юм. 

 

Ийм нутаг дэвсгэрүүдийн нэг нь Запорож муж бөгөөд энэ мужид оросуудын байгуулсан "Цэрэг-иргэний захиргаа" гэх байгууллагын тэргүүн Евгений Балицкий 2022 оны есдүгээр сарын 11-ний өдөр Запорож мужийг ОХУ-д нэгтгэх тухай бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлтэй хэмээн мэдэгджээ. 

 

Үүнээс өмнө тэрбээр Запорож мужийг Орост нэгтгэх бүх нийтийн санал асуулгад бэлдэж эхлэх тухай захирамжид гарын үсэг зурсан байна. Энэ санал асуулга чухам хэдний өдөр болох нь тодорхойгүй, гэхдээ есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа хэмээн Балицкий онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөнхжаргал:
Эсэргүүцэгчид нь бараг оролцохгүй. оролцуулдаг ч үгүй нь Крымээс харагдсан
2022-08-11
Зочин:
Санал асуулга явуулаад л нэг улсын нэг муж өөр улсад нэгдэж болдог гэнээ. Тийм юм аль ч улсад байхгүй. Тэгээд ч энэ нь хуурамч хулхи санал асуулга
2022-08-11
Мөнхжаргал:
Эсэргүүцэгчид нь бараг оролцохгүй. оролцуулдаг ч үгүй нь Крымээс харагдсан
иргэн:
Зөв хурдан нэг талдаа гараад хошин шогийн жүжигчин Зеленскийг дуусаг
2022-08-11