Их мастер А.Энхтуулд Франц улсын өмнөөс тоглох санал иржээ
2022-08-11 09:48

Олон улсын эмэгтэйчүүдийн Их мастер А.Энхтуулд “Филидор-Мулхаус” мэргэжлийн шатрын клубээс Франц улсын өмнөөс тоглох урилга ирүүлжээ.

 

Франц улсын хамгийн олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг “Филидор-Мулхаус” шатрын клубээс Франц улс болон тус клубын нэрийн өмнөөс 44 дүгээр шатрын олимпиадад оролцож байх үеэр нь албан ёсны захидлаар дамжуулан илгээсэн юм байна.

 

Хэрвээ энэхүү саналыг зөвшөөрсөн тохиолдолд хамгийн эхэнд ирэх 10 дугаар сард Австри улсад зохион байгуулах "Европын цом"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс “Филидор-Мулхаус” клубыг төлөөлөн оролцох шаардлагатай гэдгийг урьсан тал мэдүүлсэн байна.

 

Их мастер А.Энхтуулын энэ жил гаргасан амжилтын үр дүнг үндэслэхээс гадна, Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулсан 44 дүгээр Дэлхийн шатрын олимпиадад нэгдүгээр ширээнд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, Топ 20-д багтсан амжилтыг нь харгалзаж, энэхүү саналыг хүргүүллээ хэмээн Францын талаас онцолжээ.

Shuud.mn
Сонин хачин
Т. Батбаяр:
Гаргасан том амжилтууд чинь чинийх.. Ирээдүйгээ бод охин минь.. Эх орон чинь бол ойлгож баярлаж хүлээн авах болно.. Чамд хөгжил дэвшил, амьдралын баталгаа болно.. Маш олон жилийн хөдөлмөр чинь зөвхөн чинийх.. Амжилт сайн сайхныг хүсэн ерөөе
2022-08-11
as:
Shuud zuwshuur. Uuriig chin sain unelj bgaa gazart l bh heregtei
2022-08-11
Huz:
Ireduigee har mgl d dopingtoi böhchuudeel harj handana chinii ireedui chinii gart bna eh oron ene ter gej tarhia gashgilah hereggui
2022-08-11
Зочин:
Маш зов шуу дээ монго их огвол очоод тоглоод буцаад ээх орондоо ирэх хэрэгтэй шуу дээ манай улс одоо шатрын спортыг унэлдэг болох хэрэгтэй оюуны спорт гол шуу дээ дараа нь бох бокс гээр явах хэрэгтэй дээ
2022-08-11