Энэтхэг улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Шатрын шигшээ баг тамирчдыг хүлээн авч уулзлаа
2022-08-11

Монгол улсаас Энэтхэг улсад суугаа онц бүрэн эрхэт элчин сайд Д.Ганболд дэлхийн шатрын 44-р олимпиадад амжилттай оролцсон Монголын баг тамирчдыг халуун дотноор хүлээн авч уулзлаа.

 

Өнөөдөр Монгол улсаас Бүгд найрамдах Энэтхэг улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Д.Ганболд болон элчин сайдын консулын хамт олон Дэлхийн шатрын 44-р олимпиадад амжилттай оролцсон Монголын баг тамирчдыг хүлээн авч үдийн зоог барьж, найрсаг дулаан яриа өрнүүлэв. 

 

Тус уулзалтын үеэр Энэтхэг улсад шатрын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцохоор дараа дараачийн удаа хүрэлцэн ирвэл бүх талаар тусалж дэмжихээ элчин сайд Д.Ганболд илэрхийллээ.

 

Мөн энэ үеэр Бүгд найрамдах Энэтхэг улсад дипломат албаа нэр төртэйгөөр хашиж байгаа элчин сайдын яамны хамт олонд Шатрын баг хамт олны зүгээс  баярласан талархсанаа илэрхийлжээ. 

 

 

Эх сурвалж: Монголын шатрын холбоо 

Shuud.mn
Сонин хачин