Малид халдлагын улмаас 42 цэргийн алба хаагч амиа алджээ
2022-08-11

Малид дайчид халдлага үйлдсэний улмаас 42 цэргийн алба хаагч амиа алдсан гэдгийг тус улсын эрх баригчид баталжээ. Энэ халдлагыг "Их Сахар дахь Исламын улс" бүлэглэлийн дайчид үйлдсэн гэж Малигийн эрх баригчид мэдэгдсэнийг AFP дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Буркина-Фасо болон Нигертэй хил залгадаг Тессите хотын нутагт, наймдугаар сарын долооны өдөр зэвсэгт хүчнийхэн болон дайчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Энэ мөргөлдөөний явцад цэргийнхэн 37 дайчныг устгасан байна. 

 

Малигийн Ерөнхий штаб энэ халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэлийн салбар болох "Их Сахар дахь Исламын улс" бүлэглэлийн алан хядагчид үүрнэ гэж мэдэгджээ. Мөргөлдөөний үеэр дайчид дрон, гранатомет, гар бөмбөг ашигласан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин