Яармагийн замыг өнөөдөр нээнэ
2022-08-11

Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил энэ сарын 1-нээс эхэлсэн. 

 

Тэгвэл яармагийн замд барьж буй нүхэн гарцыг угсарч дуусжээ. Одоогийн байдлаар цементээр бэхжүүлсэн суурийн ажил гүйцэтгэж байгаа аж. Нүхэн гарц барих хэсгийн замын хоёр урсгалыг наймдугаар сарын 22 хүртэл ээлжлэн хааж, зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн байсан юм.

 

Хөдөлгөөнийг нь хязгаарлаад буй урд талын урсгалын замыг өчигдөр оройдоо хучиж, өнөөдөр буюу төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө нээхээр болсныг албаныхан мэдээллээ.

 

Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах аж.

Shuud.mn
Сонин хачин