БНСУ Хойд Солонгосын сүрдүүлэгт хариу өгөв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өмнөд Солонгос улс орон руу нь вирус тараахыг завдвал энэ улсыг устгана хэмээн сүрдүүлсэн юм. Үүний хариуд Солонгосын нэгдлийн яам "Өмнөд Солонгосын зүгээс коронавирусийг тарааж байгаа гэж БНАСАУ буруутгасан нь ор үндэслэлгүй" хэмээн мэдэгджээ.
"Манай улсыг чиглэсэн бүдүүлгээр, сүрдүүлсэн өнгө аяс бүхий мэдэгдэл гаргаж, Хойд Солонгосын нутаг дэвсгэр дээр коронавирус дэгдсэний эх үүсвэртэй холбоотой үндэслэлгүй мэдэгдэл хийсэнд бид гүнээ харамсаж байна " хэмээн Нэгдлийн яамны мэдэгдэлд өгүүлснийг Ёнхап агентлаг дамжуулжээ.
Хойд Солонгосын удирдагчийн дүү ийнхүү хөрш орноо сүрдүүлэхийн өмнөхөн Ким Жон Ун БНАСАУ-д коронавирусийг ялсан хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын нэгдлийн яам БНАСАУ дахь коронавирусийн дэгдэлттэй холбоотой нөхцөл байдлыг ажигласан хэвээр байна гэж мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ