АНУ-аас зохион байгуулж буй цэргийн сургуулилалтад Монгол Улс оролцож байна
2022-08-11 14:00

Наймдугаар сарын 10-ны өдөр Тажикистанд "Бүс нутгийн хамтын ажиллагаа-22" цэргийн сургуулилалт эхэлжээ. Энэ сургуулилалтыг АНУын Төв командлалаас зохион байгуулж байгаа бөгөөд Душанбед наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. 

 

Команд, штабын сургуулилалтад АНУ, Тажикистан, Кыргызстан, Монгол, Пакистан, Узбекистаны төлөөлөгчид оролцож байгаа аж. "Бүс нутгийн хамтын ажиллагаа" нь тогтвортой байдлыг хангах, терроризмтай тэмцэх олон үндэстний ажиллагааг бэхжүүлэх, Төв болон Өмнөд Ази, АНУ болон бусад оролцогч орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургуулилалт юм.

 

Энэ сургуулилалт 2004 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж, харин цар тахлын улмаас завсарлаад энэ жил Тажикистанд зохион байгуулагдахаар болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
UnenHuu:
Neg l medehed Amerikiin zoriood baigaa Aziin NATO d elschih vii dee.Koffi Annan Hurelsuh gej ёstoi archaagui pizdiisnii bandaash baina aa.ug ene hulgaichaas Battulga hamaagui deer. Putintai nohorsog Oros Mongol nyagt baih heregtei gedgee mash sain medne
2022-08-14
Zochin:
Amerik bol Delhiin nomer 1 alan hyadagch terrorizm gedgiig Uher Mongolchuud ogloo bolgon sanaj bai Ur huuheddee zahij bai
2022-08-14
Оростой нь ч хийгээд ану тай нь ч хийгээд юу л болоод байна даа
2022-08-11