SCMP: Хятад Монгол руу хөрөнгө оруулах нь Орос, Хятадын худалдаанд ашигтай

img

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлан, хоёр тал өргөн цар хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ айлчлалын талаар China Macro economy хэвлэлд "БНХАУ Оростой харилцах худалдааны харилцаагаа хялбаршуулах үүднээс Монгол руу оруулах хөрөнгө оруулалтаа хурдасгана" нэртэй нийтлэл гарчээ. Энэ нийтлэлийг товчлон хүргэж байна. 

 

Гадаад хэргийн сайд Ван И Улаанбаатарт айлчлал хийж, Монгол, Хятад "хамтын ажиллагааны баримт бичгүүд"-д гарын үсэг зурав. Ингэснээр, Хятад Оростой харилцах худалдааны харилцаа холбоогоо "хялбаршуулж", эрчим хүчний түүхий эд, түүхий эдийн бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахын тулд Монгол руу оруулах хөрөнгө оруулалтаа хурдасгаж байгаа юм. 

 

Шинжээчдийн үзэж байгаагаар, БНХАУ Монголтой худалдааны харилцаагаа идэвхжүүлж, харин хойд хөршийнхөө төмөр замын дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулах гэж байгаа нь нэн чухал байгалийн нөөцөд хүрэх, хоригт орсон Оростой хийх худалдааг хөнгөвчлөхөд тустай аж.

 

Ван И-ийн айлчлалын үеэр талууд "үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэлхээний тогтвортой, саадгүй байдлыг хангахын тулд" төмөр замыг автозамтай холбох, түүнчлэн хилийн боомтуудаа дахин нээхээр тохиролцсон юм. Хуурай замын хил нь 4630 км, энэ нь ихэвчлэн говь, уулархаг бүсээр дамждаг хэдий ч дэлхийн хамгийн урт төмөр зам болох Транссибирийн төмөр замын нэгээхэн хэсэг болдог.

 

"Импортын бараанаас хамааралтай байдлаа Хятад улс үндэсний аюулгүй байдалд заналхийлсан, эдийн засгийн эмзэг цэг гэж үздэг. Импортыг дотоодын үйлдвэрлэлээр хялбархан нөхөх боломжгүй нөхцөлд БНХАУ Монгол зэрэг найрсаг орнуудыг л импортын эх сурвалжаараа сонгодог юм" хэмээн Хятад судлаач, эдийн засагч Жулиан Эванс -Причард Capital Economics-д ярьжээ. 

 

Хятад АНУ, Австралитай худалдааны маргаантай байгаа, түүнчлэн Хятадын технологийн компаниудын үйл ажиллагааг тогтоон барих гэсэн Вашингтоны хүчин чармайлтаас үүдэн БНХАУ импортоо нэн даруй төрөлжүүлэх шаардлагатай болсон гэж шинжээчид үзэж байна. Эванс-Причардын өгүүлснээр, нүүрс, зэс нь Хятадын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн гол элементүүд, түүнчлэн барилга, дэд бүтцэд нэн шаардлагатай түүхий эд аж.

 

Мөн Монголын экспортын 95 орчим хувь нь Хятадыг чиглэдэг, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь нүүрс, зэс бөгөөд Хятад улс Монголд дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахаар болсон гол зорилго нь нүүрс, зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа хэмээн шинжээчид онцолжээ.

 

Түүнчлэн, Монголын төмөр замыг сайржуулснаар, Орос, Хятадын хоорондын тээвэрлэлтийг хялбаршуулна, Украинд өдүүлсэн дайных нь төлөө барууны орнууд Москвагийн эсрэг хориг тавьсан ч Орос, Хятад хоёр худалдааны харилцаагаа улам сайжруулсан гэж шинжээчид онцолж байна.

 

Хятадын Гаалын ерөнхий газрын мэдээлснээр, тавдугаар сард Хятад улс Оросоос авах газрын тосны хэмжээгээ 50 гаруй хувиар нэмэгдүүлсэн бол 2022 оны эхний долоон сард хоёр талт худалдаа жилийн дүнгээр 21,8 хувиар өсчээ. Мөн Хятад, Оросын хоорондын ачаа тээвэрлэлтийн 90 орчим хувь нь Монголоор дайрдаг байна.

 

"Хятад, Оросын хоорондын худалдааны ихэнх хэсэг нь Монголоор дайрдаг, энэ онд хоёр орны худалдаа өргөжсөн гэдэг талаас нь харвал Монголын дэд бүтцийг сайжруулах нь Орос, Хятадын худалдааг хөгжүүлэхэд дэмжлэг болно" хэмээн Moody's агентлагийн ерөнхий эдийн засагч Стив Кокрейн өгүүлжээ.

 

Хятад хөрөнгө оруулснаар Монгол Улс Зөвлөлтийн үеийн хуучин төмөр болон автозамаасаа салах боломжтой болохын дээр энэ шинэчлэл нь гурван талт худалдааг эрчимжүүлж, эдгээр гурван оронд гурвууланд нь ашигтай болно гэж Moody's агентлагийн эдийн засагч Эрик Чанг өгүүлжээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-08-13
Hyatadtaiga eb tvnjintei bj hudaldaagaa urgujvvleh ard irged uls orond maani l hregtei munhiin hurshvvdteigee ebtei sn baitsgaay
2022-08-12
МУ нь Туркээс 2 дахин том боловч ердөө 3.3 сая хүн амтай. Тиймээс МУ дэлхийн эд/засгийн хэлбэлзэлд маш мэдрэмтгий бдаг. Энэ нь адислал бас хараал юм. Ерөөл нь МУ нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг бол, уран болон мөнгөний ихээхэн нөөцтэй. Алт, зэс, төмрийн хүдэр, фосфор, цайрын томоохон ордуудтай бөгөөд түүхий эдийн үнэ өсөх нь тус улсын кассанд ашигтай тусах нь ойлгомжтой. Харин хараал нь инфляци юм. Шатахууны үнэ, тэр тусмаа тал хээр талд тархан суурьшсан нүүдэлчин ард түмэнд амин чухал дизель түлшний үнэ өссөөр бна. ОХУ, Украиныг эзлэн түрэмгийлж, үүнтэй холбоотойгоор барууныхан хориг арга хэмжээ авснаар Оросоос нийлүүлдэг уурхайн тэсрэх бодис, бордоо, ХАА-н тэжээлд ашигладаг бордоо болон хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд хүргэсэн. Түүнчлэн 2019 онд ДНБ-ий 7.2 хувийг, ажил эрхлэлтийн 7.6 хувийг бүрдүүлдэг бсан аялал жуулчлал одоо уналтад орчихоод бгаа бөгөөд энэ нь тахлын эхэн үеэс 03-р сар хүртэл үндэсний эдийн засагт 470 сая ам.долларын хохирол учруулсан бөгөөд гэхдээ зөвхөн цар тахалтай холбоотой биш юм.
2022-08-12
МУ нь Туркээс 2 дахин том боловч ердөө 3.3 сая хүн амтай. Тиймээс МУ дэлхийн эд/засгийн хэлбэлзэлд маш мэдрэмтгий бдаг. Энэ нь адислал бас хараал юм. Ерөөл нь МУ нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг бол, уран болон мөнгөний ихээхэн нөөцтэй. Алт, зэс, төмрийн хүдэр, фосфор, цайрын томоохон ордуудтай бөгөөд түүхий эдийн үнэ өсөх нь тус улсын кассанд ашигтай тусах нь ойлгомжтой. Харин хараал нь инфляци юм. Шатахууны үнэ, тэр тусмаа тал хээр талд тархан суурьшсан нүүдэлчин ард түмэнд амин чухал дизель түлшний үнэ өссөөр бна. ОХУ 02-р сарын 24-нд Украиныг эзлэн түрэмгийлж, үүнтэй холбоотойгоор барууныхан хориг арга хэмжээ авснаар Оросоос нийлүүлдэг уурхайн тэсрэх бодис, бордоо, ХАА-н тэжээлд ашигладаг бордоо болон хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд хүргэсэн. Түүнчлэн 2019 онд ДНБ-ий 7.2 хувийг, ажил эрхлэлтийн 7.6 хувийг бүрдүүлдэг бсан аялал жуулчлал одоо уналтад орчихоод бгаа бөгөөд энэ нь тахлын эхэн үеэс 03-р сар хүртэл үндэсний эдийн засагт 470 сая ам.долларын хохирол учруулсан бөгөөд гэхдээ зөвхөн цар тахалтай холбоотой биш юм. Украины дайны үр дүнд Оросын агаарын орон зайд Европ хориг тавьсан нь МУ-ын нийслэл Улаанбаатар хот руу нисэх нислэгийг зогсооход хүргэсэн. Одоогийн нөхцөл байдал нь гарааны бизнест ээлтэй орчинтой, олон улсын хөрөнгө оруулалт ихтэй, санхүүгийн үйлчилгээний салбар цэцэглэн хөгжиж буй орчин үеийн ашигт малтмалын экспортлогч орон болгон өөрчлөх оролдлогод заналхийлж байна”
2022-08-12