Украинчуудын 98 хувь нь дайнд ялна гэдэгтээ итгэлтэй байдаг
2022-08-12 10:32

Украинчуудын 98 хувь нь Оростой хийж буй дайнд Украин ялна гэдэгт итгэлтэй байдаг бол 91 хувь нь Зеленскийн үйл хэргийг дэмждэг гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ судалгааг Украины Крым, Донецк, Луганск гэсэн эзлэн түрэмгийлэгдсэн нутгаас бусад бүх нутагт санамсаргүй түүврийн аргаар, утсаар ярилцах байдлаар Аналитик судалгааны төв явуулсан байна. 

 

Украин дайнд ялна гэдэгт итгэдэг эсэх талаарх асуултад оролцогчдын 98 хувь нь "тийм" гэж хариулсан бол нэг хувь нь "итгэдэггүй", дахин нэг хувь нь хариулахад хүндрэлтэй байна гэжээ. Харин Зеленскийн үйл хэргийг дэмжиж байгаа эсэх талаар асуухад 59 хувь нь "ихээр дэмждэг", 32 хувь нь "ерөнхийдөө дэмждэг" гэж хариулсан байна. Зеленскийг огт дэмждэггүй гэж хариулсан оролцогчдын тоо ердөө хоёр хувь байжээ. 

 

Энэ судалгаагаар украинчуудын 64 хувь нь Украин улс Оросын эзлэн түрэмгийлэгчдэд газар нутгаа өгөхгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийнхээ хүрээнд нутаг дэвсгэрээ хадгалж үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэсэн дүн гарсан байна. Мөн оролцогчдын 14 хувь нь хоёрдугаар сарын 24-ний түрэмгийллээс өмнө хяналтад нь байсан нутаг дэвсгэрээ эргүүлэн авна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хамгийн динэг хүн л Украйн ялга гэдэгт итгэдэг байхдаа. Монгол улсын тусгаар тогнолын хамгийн том баталгаа нь Орос улс юм шүү. Украйн яах вэ. Тэнэг ерөнхийлөгч сонгосон учраас улсаа сүйд хийчихлээ. Бусдын гар хөл болсон урвагчид сонговол ийм л юм болно. 98 хувь нь яавч дэмжихгүй. 98 хувь нь ч улсдаа байхгүй.
2022-08-12
Zochin.:
Utsaar sudalgaa avsan bol demjij bgaa dur l isgene shuu dee.Tegehgui bol nuguu fashistuud ni semhen horoogood ehlene gedgiig teneg humuus bish bolhoor oilgoj l bgaa.Orosod nairsag handsan irgedee horoogood bgaa geed garaad bsan daa
2022-08-12
Мөнхжаргал:
Чамд ер нь үнэт зүйл гэдэг юм байдаг уу?Чөлөөлөгдсөн ч гэх шиг 10 - аад сая нь эх орносоо дүрвэлээ ч 30 - аад сая хүн буй шүү
2022-08-12
Ха ха:
Монголчуудын эргүү динэг хэсэг л Орос ялна гэж итгэдэг гэсэн дүн гарчээ
2022-08-12
BAruuniihnii hiisen yum baina aa.
2022-08-12
Хүн амых нь 30 аад хувь нь чөлөөлөгдсөн бүсэд , 10 аад сая нь дүрвэсэн. Тэгэхээр яаж 98 хувь нь байх билээ. Эсрэгээрээ нацист бандерууд , тэдний үр сад гээд 2 хувь нь л байх
2022-08-12
Мөнхжаргал:
Чамд ер нь үнэт зүйл гэдэг юм байдаг уу?Чөлөөлөгдсөн ч гэх шиг 10 - аад сая нь эх орносоо дүрвэлээ ч 30 - аад сая хүн буй шүү