Төрийн департамент: АНУ оросуудад хор хохирол учруулахгүй
2022-08-12 11:27

Украины Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд нар Оросын иргэдэд виз олгохгүй байхыг барууны орнуудад хандан уриалж, Европын холбоо энэ асуудлыг шийдэх боломжтой эсэхийг хэлэлцэхээр болсон бол Эстони, Латви, Литва улс хэдийнэ эхний алхмыг хийж, Оросын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. 

 

Харин АНУ Оросын иргэдэд виз олгохыг хориглох уриалгатай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-ын үйлдэл нь Оросын ард түмэнд хор хохирол учруулахгүй байхад чиглэгдсэн хэмээн Төрийн департаментын хэвлэлийн албаны нэгдүгээр орлогч Ведант Пател мэдэгджээ. 

 

"Виз олгохыг хориглох асуудлын тухайд гэвэл бидний үйлдэл нь Оросын ард түмнийг хохироох, тэдэнд ноцтой нөлөөлөл үзүүлэхэд чиглэгдээгүй гэдгийг бид тодорхой хэлсэн. Бид Оросын ард түмэнтэй зөрөлдөөгүй" хэмээн Пател мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Владимир Зеленскийн уриалгын дараа Германы канцлер Олаф Шольц энэ төрлийн хориг тавих нь эргэлзээтэй гэж мэдэгдсэн бол Латви, Литва, Чех, Эстони гэсэн улс орнууд Оросын иргэдэд виз олгохоо зогсоосон бол Дани, Нидерланд улс мөн л богино хугацаат виз олгохоо зогсоожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хамгийн түрүүн том нохойноосоо илүү гөлөг дайрдаг жижиг улсууд ялгаагүй байдаг юм бн.Жижиг тусам төвийг сахивал
2022-08-12