Иргэдэд тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож эхэллээ
2022-08-12 12:20

 

Монгол Улсын иргэдэд энэ оны таван сараас цахим гарын үсэг олгож эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 265 мянга гаруй иргэн тоон гарын үсэгтэй болсон байна. Харин өнөөдөр гар утасны аппликэйшнаар дамжуулан гарын үсэг олгож эхэлсэн талаар УБЕГ-аас мэдээллээ.

 

Тухайлбал, улсын бүртгэлийн газраас олгож буй тус тоон гарын үсэг цаашид иргэний үнэмлэх болон гар утасны аппликэйшн дээр хэрэгдэх юм. Одоогоор нийт олгогдсон иргэний үнэмлэхийн чипнд дээр байгаа тоон гарын үсэг нь ихэвчлэн албан байгууллагын хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

 

Мөн заавал уншигч ашиглаж гарын үсэг баталгааждаг. Тиймээс иргэдэд хүртээмжтэй, хялбар байдлыг хангах зорилгоор гар утаснаасаа шууд ашиглаж болох гарын үсэг олгож эхэллээ. Энэ нь чип уншигч шаардлагагүй зөвхөн утсаа л авч явахад хаанаас ч өөрийн баталгаажуулах боломжтой тоон гарын үсэг юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-08-13