Тайчигч бүсгүй ханхүү Харригийн дотоожийг дуудлага худалдаанд оруулжээ
2022-08-12 12:52

Кэрри Роял гэх нэрээр тайчдаг байсан, 43 настай Кэрри Райхерт хар өнгийн хоёр дотоожийг дуудлага худалдаагаар оруулжээ. Тэрбээр үүнийг ханхүү Харригийн дотоож хэмээн батлаж байгаа бөгөөд үүнийг зарж, сая доллар олно гэж тооцоолж байгаа талаар TMZ мэдээлжээ. 

 

Кэрри Рейхертийн өгүүлснээр, энэ дотоожийг ханхүү Лас-Вегас дахь үдэшлэгийн үеэр өөрөө түүнд өгсөн гэнэ. Энэ үдэшлэг тухайн үед ихээхэн дуулиан тарьж, Их Британийн хатан хааны ач хүүгийн нүцгэн зураг дэлхийн бүх хэвлэлээр тархаж байлаа.

 

2012 оны наймдугаар сард Wynn Las Vegas буудалд болсон энэ үдэшлэгийн үеэр Кэрри ханхүүтэй нэг өрөөнд байсан, Харри чармай нүцгэн бильярд тоглож байсан гэж Кэрри ярьжээ. Улмаар түүнийг үдэшлэгээс явах үед ханхүү Харри дотоожоо дурсгал болгон бэлэглэсэн гэнэ. 

 

Кэрригийн төлөөлөгчийн өгүүлснээр, Харри жилээс жилд "уйтгартай" болж байгаа тул дотоожийг нь дуудлага худалдаагаар оруулснаар түүний хөгжилтэй хэсгийг өөрт нь сануулахыг Кэрри хүссэн аж. 

 

"Түүнийг Вегаст үдэшлэг зохиоход хүн бүр л түүнийг хайрлаж, хошин шогийн мэдрэмжийг нь үнэлж байсан. Энэ дотоож нь Харри хөгжилтэй ханхүү байсан гэдгийг сануулна. Харамсалтай нь одоо уйтгартай болчихсон. Хэдийгээр эхнэртэй, хоёр хүүхдийн эцэг ч гэлээ зарим үед биеэ сул тавих хэрэгтэй шүү дээ" хэмээн Кэрри ярьжээ.

 

Харригийн дотоожийг эхлэн дуудах үнэ нь 10 мянган доллар аж. Дуудлага худалдааны үнэ 800 мянган долларт хүртэл ялагч нь 200 мянган долларын үнэтэй, 24 каратын алтаар бүрсэн, 1996 оны Dom Perignon Rose оргилуун дарсыг бэлгэнд авах юм байна. Түүнчлэн энэ дуудлага худалдаанаас олсон орлогын нэг хэсгийг Харри, Меган нарын буяны санд хандивлахаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
DOROMJLOL YMUUDAA...ZALUU HUN ALDAJ BOLNOSHDEE...ALDAAN DEER N GISHGEGCHID ...LALRUUD L BHGUI YU..
2022-08-12