АНАХ: С.Эрдэнэ намаасаа хөөгдсөн тул цаашид хурал чуулган зохион байгуулах эрхгүй
2022-08-12 12:58

С.Эрдэнэ даргатай АН энэ сарын 14-нд намынхаа ахмадын холбооны чуулганыг зохион байгуулахаар зар түгээгээд байгаа.  Тэгвэл өнөөдөр /08.12/ АН-ын  Ардчилсан ахмадын холбооны зарим гишүүд тус чуулганыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

 

Тэд " Аливаа чуулганыг Ардчилсан ахмадын холбооны тэргүүлэгчид л зарлах эрхтэй, С.Эрдэнэд ийм эрх байхгүй. Мөн чуулганыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Өмнөх чуулганаас хойш дөрвөн жил өнгөрөөгүй байна.  Тиймээс С.Эрдэнийн энэ сарын 14-нд хийх чуулганд та бүхэн битгий оролцоорой" гэж уриалав.

 

АН-ын гишүүн Ш.Батбаяр "Ардчилсан ахмадын холбоо 2000 онд таван нам нэгдэж, АН-ыг байгуулахад л байгуулагдсан. Бид намын дүрмээс тусдаа дүрэмтэй. С.Эрдэнэ дүрэм бусаар хурал хийх гэж байна.

 

Энэ талаар бидэнд огт мэдэгдээгүй. Өдөөн хатгах ажил явуулж байна. С.Эрдэнэ намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн, хөөгдсөн тул цаашид хурал чуулган зохион байгуулах эрхгүй. Намын их хурал намын дээд байгууллага. Их хурлаас С.Эрдэнийг хөөсөн, намын гишүүнээс хассан" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Nomingiin shagdarsurengiin naiz Nymdavaagiin han er emgui hogiin hulgaich shuu
2022-08-14
Ард иргэд:
Нийгмийн даатгалаас идэж уусан мөнгөө төлөөч луйварчин
2022-08-14
irgen:
erdene ta bidnii NDaatgaliig idej uuj amralt huis barij uuliig amaar ni ter chigt ni hashaa hiij avsan hurunguu ulsdaa huraalgaj baij bi AN-n hyn gej yari
2022-08-12
Яаг зөв. С.Эрдэнэ гуай шалгуулна биз
2022-08-12