Хятадад хэт үнэтэй еэвэн худалдаалахыг хориглоно

Хятадад хэт үнэтэй еэвэн худалдаалахыг хориглохоор болжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Намрын баярын үеэр түгээмэл хэрэглэдэг еэвэнгийн үнэд Хөгжил, шинэчлэлийн улсын хороо хяналт тавихаар болжээ. Энэ нь хаягдал бууруулах, салбарын эрүүл хөгжилд чиглэгдсэн гэж улсын хороо мэдээлсэн байна.
Улмаар 500 юаниас дээш үнэтэй еэвэнгийн цуглуулгуудыг шалгаж, зөрчлийг илрүүлж, цаашид энэ төрлийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх аж. Хятадад сарны тооллоор наймдугаар сарын 15-ны өдөр Намрын баяр тэмдэглэдэг бөгөөд энэ жил есдүгээр сарын 10-нд тохиож байгаа юм байна. Энэ баярын уламжлалт хоол нь еэвэн, харин энэ бүтээгдэхүүнийг хэт өндөр үнээр зарах нь уламжлалтай харшилдаж байна гэж хятадууд гомдол гаргах болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ