Дайны 172 дахь өдөр: Польш оросуудад виз олгохгүй 
2022-08-15


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа халдсанаар өнөөгийн дайн эхэлж, наймдугаар сарын 14-ний ням гарагт дайн 172 дахь өдрөө үргэлжиллээ. Ням гарагт дайны эргэн тойронд болсон үйл явдлуудыг багцлан хүргэж байна. 

 

Байлдааны ажиллагаа 

Донецкийн нисэх буудлаас холгүй, Пески суурин орчимд ширүүн тулалдааөн өрнөж байгаа талаар Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Энэ бүс нутаг 2014 оноос хойш Донбасс дахь сөргөлдөөний тэргүүн шугам болсоор ирсэн юм. 

Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар баруун зүгээс Донецк руу хүрэх гол зам болох М04 замыг аюулгүй болгохоор Оросын цэргүүд байлдаж байгаа гэнэ. 

 

Түүнчлэн дайн эхэлсэн эхний өдрүүдэд Оросын цэргүүд Донецк мужид Северскээс дорно зүгт идэвхтэй довтолж байгаад, наймдугаар сарын зургааны өдрөөс эхлэн цөөн тооны газрын давшилт хийсэн бол наймдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Северск бүс нутаг дахь давшилтын тоо эрс нэмэгдсэн гэж Америкийн Дайн судлалын хүрээлэн мэдэгджээ. 

 

Ийнхүү ширүүн тулалдаан үргэлжилж байгаа тул Украин дайны дэглэм, бүх нийтийн цэргийн дайчилгааг дахин 90 хоногоор сунгасан талаар Украинская правда сонин мэдээлсэн байна. 

 

Дэлхийн орнууд Запорожийн АЦС-аас цэргээ гаргахыг ОХУ-д уриалав
 

Япон, АНУ, Канад, Турк, ЕХ зэрэг дэлхийн 42 орны төлөөлөгчид Запорожийн АЦС-аас цэргээ гаргахыг ОХУ-д уриалж, хамтарсан мэдэгдэл гаргажээ. 


"Оросын зэвсэгт хүчин Запорожийн атомын цахилгаан станц дээр байгаа нь Олон улсын цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын журам, олон улсын конвенцээр хүлээсэн үүргээ станцын оператор болон Украины эрх баригчид биелүүлэхэд нь саад болж байна” хэмээн хамтарсан мэдэгдэлд онцолжээ. 


Европ дахь хамгийн том АЦС болох Запорожийн станц орчимд наймдугаар сарын тавны өдрөөс эхлэн буун дуу гарч, улмаар үүнд сөргөлдөгч талууд нэгнээ буруутгаж байгаа юм. ОХУ-ын зүгээс МАГАТЭ-ийн төлөөлөгчдийг энэ сарын сүүл, есдүгээр сарын эхээр станц дээр ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч МАГАТЭ тодорхой хугацаа хэлээгүй юм. 

 

Оросын иргэд визгүй хоцрох нь 
 

Украины Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд нар өнөөгийн дайныг зогсооход Оросын иргэд рүү чиглэсэн арга хэмжээ авах ёстой гэж үзэн ОХУ-ын иргэдэд виз олгохгүй байхыг барууны орнуудад хандан уриалж байсан. Энэ уриалгад Эстони, Латви зэрэг орнууд нэгдэж байлаа. Энэ удаад, Оросын хөрш Финланд улс оросуудад виз олгохгүй байх асуудлыг хэлэлцэхээр болжээ. 


Регнум агентлагийн мэдээлснээр, Оросын иргэдэд Шенгенийн аяллын виз олгохыг хязгаарлах асуудлыг Финландын Засгийн газар наймдугаар сарын 16-ны өдөр хэлэлцэхээр болсон байна. Гэхдээ одоогоор энэ улсын сайд нарын танхим виз хязгаарлах тал дээр нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа гэнэ. 

Түүнчлэн Польш улс Оросын иргэдэд виз олгохоо зогсоож магадгүй байна. 

ОХУ-тай байгуулсан, виз олгох хялбаршуулсан журмын тухай хэлэлцээрийг зогсоохыг Польш дэмжиж байгаа хэмээн тус улсын Гадаад хэргийн дэд сайд Петр Вавжик Польшийн радиод өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

Латвийн Ерөнхийлөгч Эгилс Левитс  ч мөн оросуудад аяллын виз олгохгүй байх саналыг дэмжиж байгаа юм.

"Латви улс дайн эхэлсэн эхний өдрөөс л буюу хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн аяллын виз олгохгүй байгаа. Харин бусад орнууд олгосоор л байна” хэмээн тэрбээр мэдэгджээ. 

 

Виз олгохыг хориглох саналыг дэмжихгүй байгаа бусад орнуудын тоонд ХБНГУ багтаж байгаа юм.Украины Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд нар барууны орнуудад хандан Оросын иргэдэд виз олгохгүй байхыг уриалсантай санал нэгдэхгүй байгаагаа Германы канцлер Олаф Шольц илэрхийлж байлаа. Тэрбээр орос ард түмнийг нийтэд нь хохироох шаардлагагүй гэж үзсэн бол Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ дайн "ганцхан Путинийх биш, оросуудын ихэнх нь дэмждэг" хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.
 

"Энэ ганцхан Путиний дайн биш, Оросын дайн. Путин биш, харин Оросоос орос цэргүүд хөнөөж, тамлаж, устгахаар ирсэн. Оросуудын дийлэнх нь дайн, Украины хотуудад өгч буй пуужингийн цохилт, украинчуудыг хөнөөж байгааг дэмжиж байгаа юм. Ийм нөхцөлд Оросын жуулчид Оросоороо л зугаалаг " хэмээн Кулеба Твиттер хуудсандаа бичиж байлаа. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хогийн Оросууд Путинээ устга
2022-08-19
zob bolj de. xynii ex oron ryy ongolzoj dain xiibel dyrak ivanyyd xen ch bish bolno. delxii tom oros ochyyxen gedgee ydaxgyi mederne
2022-08-17
Zonch:
Turuunii boos tolgoid garna gegcheer Germanchuudad nuden deeree huuhnee huchinduuleed Germanuudiin booviig hohoj bogsiig ni dolooj tseverlefed baisan Polish Cheh Latvi Litva Eston 5 Germanii darlalaas salgaj ogson Oros uu dairna gedeg ichgevter yum
2022-08-16
Zochin:
Зөв gej bichig ee? Chi sons gichii Oros Mongoliig hamgaalj tusalj odii zeregtei bolgoogui bol onoodor chi ottei guuraa omhii saltaand havchuulaad hevtej baih uu muu Ukrainii neonatsist baruunii nohoinii ugaadas doloogchoo amaa tataj ugee bodoj hutsaarai
2022-08-16
Зөв:
Оросуудыг дэлхий даяараа үзэн ядаж байна. Манай эргүүнүүд яахав өөрийн толгой байх биш, Орос ах л гээд явж байгаа
2022-08-16
Монгол иргэн:
Чи өмхий Польш уу , укриан уу .
2022-08-16
Daisogiin monhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
2022-08-15
Оростой хамтарч бгаа нөхдүүдэд визийн хориг тавиач
2022-08-15
Гол нь:
Хөршүүдтэйгээ муу харьцаатай байгаа нь юуг хэлж байна.
2022-08-15
Орос 140 оронтой найрсаг харилцаатай бгаа бөгөөд 40 хөн оронтой харилцаа муу бна. Нэг муу Польш мольш ёстой яршиг биздээ.
2022-08-15
Гол нь:
Хөршүүдтэйгээ муу харьцаатай байгаа нь юуг хэлж байна.
Bolij, muu umhii ivaanuud
2022-08-15
Монгол иргэн:
Чи өмхий Польш уу , укриан уу .