Mercedes-Benz Хятадын зах зээлээс 11 мянга гаруй машин эргүүлэн татна

Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 11 мянган гаруй импортын машиныг эргүүлэн татахаар болсон талаар Синхуа агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2018 оны 10 дугаар сарын 28-наас 2021 оны 11 дүгээр сарын наймны хооронд үйлдвэрлэсэн, 11212 GLE SUV, GLS SUV машин, мөн 2021 оны есдүгээр сарын гуравнаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд үйлдвэрлэсэн 660 EQS машиныг эргүүлэн татах юм байна.
GLE SUV, GLS SU машинуудыг наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эргүүлэн татах бөгөөд эдгээрийн тээврийн хэрэгслийн аккумляторын батарейн газардуулагч кабель буруу ажиллаж байж болзошгүй, улмаар шатах эрсдэл нүүрлэж байгаа тул ийнхүү эргүүлэн татахаар болжээ.
Харин EQS машинуудыг есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн зах зээлээс татах аж. Энэ машины тухайд урд болон хойд бамберын хүчний бэхэлгээний эрэг чанарын шаардлагад нийцэхгүй байгаа тул аюулгүй байдал алдагдаж болзошгүй гэсэн үүднээс эргүүлэн татахаар болжээ. Мерседес -Бенз компани зах зээлээс эргүүлэн татсан автомашинуудыг үнэ төлбөргүй оношилж, гэмтэлтэй эд ангийг засварлах эсвэл солих юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ