Украинаас улаанбуудай ачин хөдөлсөн хөлөг онгоц Стамбулд ирлээ
2022-08-15

Украинаас үр тариа тээвэрлэх ажлын хүрээнд Черноморскийн боомтоос гарсан, Украины улаанбуудай бүхий эхний хөлөг онгоц ням гарагт Стамбулд ирсэн талаар TRT World суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Белизийн далбаатай Sormovskiy хөлөг онгоц "үр тариан коридор"-оор дамжин Украинаас анхлан улаанбуудай тээвэрлэн хөдөлсөн байна. Гурван мянган тонн улаанбуудай ачсан энэ онгоц наймдугаар сарын 12-ны өдөр хөдөлжээ. 

 

Одоогийн байдлаар, "үр тарианы коридор"-оор Украинаас 438 мянган тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэсэн байна. Үр тариа тээвэрлэх хэлэлцээрийн хүрээнд Украины боомтуудаас нийт 19 хөлөг онгоцыг замд гарахыг зөвшөөрснөөс 16 нь хэдийнэ боомтоос гарч, зарим нь хүрэх өртөөндөө очжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Istanbul geech dee
2022-08-15