Биткоины үнэ 25 мянган долларыг давжээ
2022-08-15

Наймдугаар сарын 15-ны даваа гарагийн арилжааны явцад биткоины ханш хурдацтай өсч, 25,06 мянган доллараар арилжаалагджээ. Энэ талаар Coindesk портал дээр Улаанбаатарын цагаар 11:36 цагт гарсан мэдээлэлд дурдсан байна. 

 

Үүнээс өмнө, 2022 оны долдугаар сарын наймны өдөр биткоины ханш эрс өсөж, 22 мянган долларт хүрч байв.

 

Биткоин нь блокчейн технологи дээр үндэслэсэн криптовалютын систем юм. Энэ криптовалютыг системд оролцогч дурын хэрэглэгч олборлох боломжтой. Үүний тулд системийн шинэ блокуудыг үүсгэх шаардлагатай аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин