Хятадын хөлөг онгоцууд маргаантай Сенкаку арлын бүс рүү нэвтэрчээ
2022-08-15 14:05

БНХАУ-ын Тэнгисийн цагдаагийн эргүүлийн хоёр хөлөг онгоц Донод Хятадын тэнгис дэх Сенкаку арлын бүсэд нэвтэрчээ. Энэ талаар Kyodo агентлаг мэдээлсэн байна. 

 

Энэ хоёр онгоцноос гадна өөр хоёр хөлөг онгоц арлуудын бүстэй ойрхон байгаа бөгөөд нэг онгоцон дээр нь автомат их буутай төстэй зүйл байна гэж эх сурважл мэдээлсэн байна. Японы тал өөрийн нутаг гэж үздэг энэ бүс нутагт сүүлийн 122 өдрийн туршид БНХАУ-ын хөлөг онгоцууд тасралтгүй нэвтэрсээр байгаа хэмээн Kyodo онцолжээ.

 

Өмнө нь, тавдугаар сард Хятадын тэнгисийн цагдаагийн эргүүлийн хөлөг онгоцууд мөн л Сенкаку арлын бүс рүү нэвтэрч, үүний хариуд Японы Тэнгисийн аюулгүй байдлын газар Хятадын хөлгүүдэд хандан нэн даруй бүсээс гарахыг сануулж байв.

 

Энд дуулгахад, Сенкаку арал нь БНХАУ, Японы хооронд маргаантай байдаг газар нутаг юм. Дэлхийн II дайны дараа энэ арал АНУ-ын хяналтад байж байгаад 1972 онд арлыг Японд шилжүүлэн өгсөн. Харин Япон энэ арлыг эзэмших нь хууль бус гэж БНХАУ үздэг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин