Ойрын үед АНУ Тайванийн хоолойгоор агаарын болон тэнгисийн хөлөг онгоцуудаа нэвтрүүлэх гэнэ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Курт Кэмпбелл мэдэгдсэнийг NBC мэдээлжээ.
АНУ "эртний бодлогынхоо дагуу" Тайванийг дэмжинэ хэмээн Кэмпбелл мэдэгдсэн байна. Түүнчлэн тун удахгүй "Тайваньтай худалдааны хэлэлцээ хийх замын зураг" гарна гэж тэрбээр онцолжээ.
Хэдийгээр БНХАУ-ын эсэргүүцлийг үл хайхран Тайваньтай харилцаагаа үргэлжлүүлж байгаа ч 11 дүгээр сард Ши Жиньпин, Жо Байден нар уулзаж магадгүй гэж Кэмпбелл онцолсон байна. Тэдний хэлэлцээ болж магадгүй талаар наймдугаар сарын 12-ны өдөр Wall Street Journal сонин мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |