Талибын Засгийн газар Оросоос газрын тос авахаар төлөвлөж байна
2022-08-15

Афганистаны эрх баригчид Оросоос нэг сая орчим баррель газрын тос худалдан авахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Афганистаны Аж үйлдвэр, худалдааны сайд Нуриддин Азизи РИА Новостид өгсөн мэдээлэлдээ онцолжээ. 

 

"Бид Оросоос нэг сая орчим баррель газрын тос авах санал тавьсан. Орос үүнээс ихийг нийлүүлэх боломжтой бол асуудалгүй " хэмээн Нуриддин Азизи өгүүлжээ.

 

Талибуудын засгийн газраас илгээсэн Үйлдвэр, худалдааны яамны төлөөлөгчид наймдугаар сарын 14-ний өдөр Орост очсон байна. Тэд Оросын талтай наймдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хэлэлцээ хийх аж. Хэлэлцээрийн үеэр газрын тос, үр тариа, ургамлын тос нийлүүлэх асуудлыг хөндөх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин