Гучин жилийн туршид нэг л тоог лотонд бөглөж байсан эр гол шагналыг хожжээ
2022-08-15 17:00

Канадын Онтарио мужийн Торонто хотын оршин суугч, 36 жилийн туршид лото тоглохдоо үргэлж ижил тоонуудыг бөглөж байсан бөгөөд мөн л энэ тоонуудынхаа ачаар гол шагналын эзэн болсон талаар CTV News мэдээлжээ.

 

Стивен Диксон гэх эр гуч гаруй жилийн туршид лото тоглохдоо гэр бүлийнх нь хувьд чухал огноонуудыг бичдэг байсан аж. Энэ зуршил нь 36 жилийн дараа түүнд асар их хонжвор авчирж, тэрбээр 20 сая канад доллар (shuud.mn: монгол мөнгөөр 41 тэрбум төгрөг) -ын эзэн болжээ.

 

"Би хонжворын талаар сонсоод цочролд орсон. Хүмүүс зурагтаар гарахдаа учиргүй баярлаад, хөгжөөд байдаг шүү дээ. Би тэгэх чадалгүй л гүн цочирдсон байсан" хэмээн Диксон өгүүлжээ.

 

Нэг л тоо ашиглаж лото тоглоод өндөр хонжвор авсан тохиолдол өмнө нь Америкт гарч байв. АНУ-ын Миссури мужийн хоёр оршин суугч олон жилийн туршид нэг л тоо ашиглан лото тоглодог байсны эцэст жекпот хожсон байна. Тэд мөн л гэр бүлийнх нь хувьд чухал огноог лотонд ашигладаг байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин