Turquoise Hill хувьцаа худалдаж авах Рио Тинтогийн саналд татгалзжээ
2022-08-15

Монголын Оюутолгой алт зэсний орд газрыг боловсруулдаг Turquoise Hill компанийн удирдлагууд жижиг хувьцаа эзэмшигчдийн хувийг худалдаж авах тухай Рио Тинтогийн саналд татгалзсан хариу өгчээ. Энэ талаар Ройтерс мэдээлсэн байна.

 

Рио Тинто компани нэг хувьцаанд 34 канад доллар санал болгож, ингэснээр нийтдээ 2,7 тэрбум доллараар жижиг хувьцаа эзэмшигчдийн хувийг худалдаж авах санал гаргажээ. Одоо Рио Тинто Turquoise Hill-ийн 51 хувийг эзэмшдэг юм.

 

"BMO Capital Markets санхүүгийн зөвлөхтэй Тусгай хороо зөвлөлдсөний эцэст Рио Тинтогийн санал нь Оюутолгой төслийн суурь болон урт хугацааны стратегийн өртгийг тусгахгүй байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн" хэмээн Turquoise Hill -ийн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин