Дарханы замын тендертэй холбоотой албан тушаалтнуудыг шалгаж байна
2022-08-15

 

Дарханы замын тендер болон ажлын хэсэгт хамааралтай нэр бүхий албан тушаалтнуудын ажлын өрөө, гэр мөн шаардлагатай байж болох газруудад АТГ-аас нэгжлэг хийсэн. Тэгвэл ажлын үйл явцын талаарх мэдээллийг  АТГ-аас өглөө.

 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

"ЗТХЯ-ны албан тушаалтнуудын гэр, албан өрөө, шаардлагатай газрууд зэрэг нийт 30 гаруй обьектэд нэгэн зэрэг нэгжлэг хийж байна. Нийт шалгагдаж байгаа албан тушаалтнуудын тоо болон нэр, албан тушаалыг одоогоор зарлах боломжгүй.

 

Шалгалтын ажиллагаа цаашид явагдаж хэрэг тодорхой болох хүртэл тодорхой мэдээлэл өгөхгүй. Нэгжлэг хийх, мөрдөн шалгахад үндэслэл болох нотолгоо, баримт бичигт байгаа учир нэгжлэгийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр явуулж байна" гэж мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зузаан, өргөн, тендер, хувь, авилга, чанаргүй зам, хугацаа …. Улсын хөгжил ….
2022-08-15