Буриадад эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор сургуулиудад Оросын далбааг мандуулна

Буриадын нийслэл Улаан-Үд хотын сургуулиудад Оросын төрийн далбааг ёслол төгөлдөр мандуулах журмыг боловсруулж байгаа гэнэ. Энэ талаар Буриадын "Номер один" сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дунд сургуулиудад даваа гарагт төрийн далбааг мандуулж, харин баасан гарагт төрийн далбааг ёслол төгөлдөр буулгах ажил зохион байгуулагдах гэнэ. Хойч үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой энэ арга хэмжээ орон нутагт ч зохион байгуулагдана гэж "Номер один" мэдээлжээ.
Түүнчлэн эх оронч хүмүүжил олгох зорилгоор сурган хүмүүжүүлэх зөвлөхүүдийг дунд сургуулиудад ажиллуулахаар болсон байна. Энэ ажилтан хүүхдүүдийн дунд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ