Японы Ерөнхий сайдыг хөнөөнө гэж сүрдүүлсэн эрийг баривчилжээ
2022-08-16

Японы Ерөнхий сайд Фумио Кисидаг хөнөөнө гэж сүрдүүлэн, шуурхай албаны утас руу ярьсан эрэгтэйг цагдаагийнхан Сайтама хотоос баривчилжээ. Энэ талаар Japan Today сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрхэлсэн ажилгүй, 51 настай Сатоши Ямагиши наймдугаар сарын 10-ны өдөр шуурхай алба руу холбогдож ярьжээ. Улмаар түүнийг гэрийнхээ суурин утаснаас залгасныг цагдаагийнхан тогтоож, гэрийн хаягаар нь очиход тухайн эр болсон явдлын талаар огт мэдэхгүй хэмээн хариулсан байна. Цагдаагийнхан гэрт нь нэгжлэг хийхэд зэвсэг олдоогүй, мөн тухайн эр ямар нэг шашны эсвэл улс төрийн байгууллагад харьяалагддаггүй нь тогтоогджээ.

 

Энд дуулгахад, наймдугаар сарын наймны өдөр Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг Нара хотод сонгогчидтой уулзах үеэрээ түүн рүү халдсан юм. Шинзо Абэг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч тэрбээр хэдэн цагийн дараа нас барсан. Түүний амь насанд халдсан хэрэгтнийг газар дээр нь баривчилсан бөгөөд түүнийг баривчлах үед тэрбээр эсэргүүцэл үзүүлээгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин