Афганистаны тусгайгийнхан Украины бүлэглэлүүдэд нэгджээ
2022-08-16

Афганистаны тусгай албанд зүтгэж байсан хүмүүсийн зарим нь Украины бүлэглэлүүдэд нэгдсэн талаар Оросын Гадаад хэргийн яамны Азийн хэлтсийн захирал Замир Кабуловаас авсан эх сурвалжтайгаар РИА Новости мэдээлжээ. 

 

Саяхан Ташкентад болсон бага хурлын үеэр Киргизийн төлөөлөгч мэдээлэл өгөхдөө Афганистаны тусгай албанд ажиллаж байсан хүмүүс АНУ улс орон руугаа нэвтрүүлнэ гэсэн эрх баригчдын амлалтыг хүлээж байгаа бөгөөд 110 мянга орчим хүн байгаа гэдгийг онцолсон хэмээн Кабулов өгүүлжээ.

 

Эдгээр хүмүүсийн нэг хэсэг нь Украины бүлэглэлүүдэд хөлсний цэргээр нэгдэж байгаа гэнэ. Өмнө нь, гуравдугаар сард АНУ Афганистаны үндэсний армид алба хааж байсан хүмүүсийг Украин руу илгээхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос афганыг эзлэх гээд чадахгүй ялагдах гарсан
2022-08-16