Крымд Оросын зэвсгийн агуулах шатжээ

Крымд Оросын зэвсгийн агуулах шатсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Цэргийн ангийн зэвсэг түр хадгалах талбайн нутаг дэвсгэр дээр гал гарсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Гал түймэр наймдугаар сарын 16-нд гарсан бөгөөд галын улмаас тэнд хадгалагдаж байсан зэвсэг дэлбэрсэн, энэ үеэр гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Гэрчүүдийн өгүүлснээр, гал гарахаас өмнө хүчтэй дэлбэрэх чимээ сонсогдсон гэнэ. Энэ галын улмаас эвдрэл гэмтэл учирсан талаарх мэдээлэл гараагүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ