Британийн тагнуулын онгоц Оросын хил зөрчжээ
2022-08-16

Британийн Агаарын цэргийнх хүчний тагнуулын онгоц Оросын агаарын хилийг зөрчсөн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлснийг РИА Новости дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Баренцын тэнгисийн дээгүүр үл мэдэгдэх агаарын байг агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний жижүүрүүд идрүүлсэн байна. Онгоц Оросын агаарын хил рүү чиглэж, Мурмансз мужийн Святой Нос хэсэгт хил зөрчжээ. Улмаар онгоцыг амдан зогсоохоор Оросын тал МиГ-31бм сөнөөгч онгоц хөөргөжээ. 

 

Британийн энэ онгоц нь радиотехникийн тагнуул, радиоэлектрон тулааны RC-135 онгоц байсан гэж Оросын БХЯ мэдээлсэн байна. Улмаар Оросын сөнөөгч онгоц RC-135 онгоцыг Оросын агаарын орон зайгаас шахан гаргасан гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Үүнээс өмнө, наймдугаар сарын 12-ны өдөр Их Британийн стратегийн тагнуулын онгоц Хар тэнгис дээгүүр нисэж яваа нь бүртгэгдсэн байна. Тагнуулын онгоц Сочи хотыг чиглэсэн ч Оросын нутаг хүрэлгүй эргэн нисжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Англи одоо колонийн их гүрэн байхаа аль хэдийн больж жижигхээн арал болсон гэдгээ мартсан юм байхдаа. Сэрүүн зүүдэлж дарвалзаж байж живчих вий дээ.
2022-08-16
Жижиг арал болиосой
2022-08-16