Финланд Оросын иргэдэд олгох визээ цөөрүүлнэ
2022-08-16 16:00

Финланд улс Оросын иргэдэд аяллын виз олгохоо цөөрүүлнэ гэж Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, ажиллах эсвэл сурах, түүнчлэн гэр бүлийн шалтгаанаар Финландад ирэх хүмүүст л голчлон виз олгох гэнэ. 

 

"Бид шинэ журам бэлтгэсэн. Үүний дагуу аяллын виз бага олгоно. Харин гэр бүлийн шалтгаанаар, эсвэл ажиллаж сурахаар манай улсыг зорих хүмүүст виз олгоно" хэмээн Хаависто мэдэгдсэнийг  YLE суваг дамжуулжээ.

 

Түүний үзэж байгаагаар оросуудад олгох визний асуудлаар Европын холбоо нэгдсэн байр суурьтай байх ёстой гэнэ. Үүнээс өмнө, долдугаар сарын сүүлээр Финландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Аки Линден оросуудад виз олгох журмыг чангатгахыг уриалж байлаа.

 

 

Энд дуулгахад, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын иргэдэд виз олгохгүй байхыг барууны орнуудад хандан уриалснаар зарим улс орон эхний алхмыг хийж эхэлж байгаа юм. Энэ дайн ганцхан Путинд хамааралтай биш, Оросын иргэд ч дайныг дэмжиж байгаа учир бусад орнууд руу зорчих эрхгүй гэж Украин үзэж байгаа аж. 

 

Кулеба: Ганцхан Путиний дайн биш, оросуудын ихэнх нь дайныг дэмжиж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин