WP: ОХУ довтлох гэж байгааг Зеленский украинчуудад сэрэмжлүүлээгүйн учир 
2022-08-17 08:13

Америкийн Washington Post сонин Украины эрх баригчид Орос улс довтолгоонд бэлтгэж байгаа талаарх мэдээлэл авч, үүнд хэрхэн хариу өгч байсан тухай өгүүлэх эрэн сурвалжлах нийтлэл гаргажээ. Энэ сонины сэтгүүлчид АНУ, Украин, Европ, НАТО-ийн өндөр албан тушаалтнуудаас бүрдэх 30 гаруй эх сурвалжаас мэдээлэл авсан бөгөөд тэдний зарим нь нэрээ нууцлахыг хүссэн байна. 


Түүнчлэн Washington Post сонин Зеленскийгээс ч ярилцлага авсан бөгөөд тэрбээр өргөн цар хүрээтэй дайн хаяанд тулсан талаар ард түмэндээ эцсийн мөч хүртэл мэдээлэхгүй байх шийдвэрийг ямар үндэслэлээр гаргасан гэдгээ тайлбарлажээ. 


“Ухаантай улс ийм зүйл хийхгүй дээ”


WP сонины мэдээлснээр, өнгөрсөн оны 10 дугаар сард Цагаан ордонд Америкийн Ерөнхийлөгч Жо Байден тагнуул, цэргийн командлал болон дипломат албаны удирдлагуудтай шуурхай уулзалт зохион байгуулсан гэнэ. Орос улс Украин руу довтлохоор бэлтгэж байгаа тухай тагнуулын мэдээ авсны дараа ийнхүү шуурхай хуралджээ. Тагнуулын албаныхны тайлан хиймэл дагуулын зураг, эх сурвалжуудаас авсан мэдээлэл, мөн тагнуулууд олж авсан мэдээлэл дээр тулгуурласан байсан аж. 

 

Мөн тухайн үед Байдены захиргаанд Украинтай холбоотой хэд хэдэн зөвлөгөөн болжээ. Цагаан ордны эдгээр хуралд оролцож байсан хүмүүс Оросын төрийн тэргүүний амбицийг ойлгоход тун бэрх, “ухаантай улс ийм зүйл хийнэ” гэдэгт тэд итгэхгүй байсан гэж WP сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд өгүүлсэн байна.

 

Washington Post сонины бичсэнээр, ОХУ-ын цэргүүд Украины ихэнх хэсгийг эзлэн авахаар тооцоолж байгаа гэж Америкийн тагнуулын мэдээнд онцолжээ. Тэр дундаа, Беларусийн нутгаас хөдөлж, 3-4 хоногийн дотор Киевийг бүслэхээр тооцоолж байсан аж. Оросуудын төлөвлөснөөр, тусгайгийнхан нь Зеленскийг олж, түүнийг суудлаас нь буулгаад, Украинд Кремлийг баримтлагч, Оросыг аялдан дагагч дэглэмийг тогтоох ёстой байсан гэнэ. 


Үүний зэрэгцээ, Оросын цэргүүд дорно зүгээс хөдөлж, төв Украинаар дайрч Днепр хүртэл явах, харин Крымийн цэргүүд зүүн өмнөд эргийг эзлэх ёстой байсан аж. Кремлийн төлөвлөснөөр, энэ цэргийн ажиллагаа нь хэдэн долоо хоног үргэлжлэх байжээ. Хүчээ сэлгэх, зэвсэглэлээ нэмэх хэсэгхэн завсарлагааны дараа оросууд Молдав, Беларусийн хоорондын шугам хүртэл баруун зүг рүү давшихаар төлөвлөж байсан аж. 


Оросын төлөвлөснөөр, Украины баруун нутагт хэсэгхэн газар л Оросын эзлэн түрэмгийллээс ангид үлдэх ёстой байсан бөгөөд тэнд “засаршгүй неонацистууд-Оросыг үзэн ядагчид” амьдардаг гэж Путин үзэж байсан хэмээн Washington Post сонин бичсэн байна. 


АНУ-ын энэ тагнуулын мэдээллийг Украины эрх баригчдад дамжуулсан, гэсэн ч Украины удирдлагууд энэ мэдээлэлд үл итгэсэн байдлаар хандсан гэнэ. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба үүнийг тайлбарлахдаа, “Украин илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн ч АНУ өгөөгүй” гэжээ. 


Ингээд 2022 оны нэгдүгээр сарын 12-ын өдөр Тагнуулын төв газрын тэргүүн Уильям Бернс Киев хотноо Зеленскийтэй уулзаж, Орос улс Украины нийслэлд цохилт өгөн, төв засаглалыг унагаахаар төлөвлөж байгаа гэх тагнуулын мэдээг танилцуулсан байна. ОХУ эхлээд Гостомельд цэргээ буулгаж, үүний дараа Киев рүү довтолно гэж тагнуулынхан таамаглажээ. (Энэ таамаглал бүрэн биелсэн. Оросын цэргүүдийн хамгийн эхний ажиллагаануудын нэг нь Гостомелийн нисэх буудлыг эзлэх оролдлого байсан бөгөөд энэ үеэр Украины Ан-225 “Мрия” онгоц сүйдсэн юм)


WP сонины бичсэнээр, Цагаан ордонд болсон нууц уулзалтын үеэр Байден Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг тогтоон барих эсвэл сөрөн зогсох ёстой, гэхдээ АНУ бие даан хөдлөх ёсгүй гэж шийдсэн гэнэ. 


АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейкоб Салливаны өгүүлснээр, Украин руу дайрсан нөхцөлд ямар үр дагавар гарах талаар Путинд сэрэмжлүүлэхээр Москва руу элч илгээх шийдвэрийг Жо Байден гаргасан байна. Түүнчлэн холбоотнууддаа тагнуулын мэдээгээ дамжуулж, ОХУ-ыг сөрөн зогсоход ятган, Украинд хамтдаа туслах ёстой гэдгийг ойлгуулах ёстой гэж Америкийн Ерөнхийлөгч шийджээ. 


Зеленский: Улс оронд үймээн болж, бид оросуудад амархан ялагдах байсан 


Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа Зеленский АНУ-аас тагнуулын мэдээ хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн Тагнуулын төв газрын тэргүүн Бернстэй нэгдүгээр сард уулзсан гэдгийг ч баталсан байна. Гэхдээ барууны түншүүд нь дайралт гарч болзошгүй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй, мэдээлэл нь “ерөнхийлсөн шинжтэй” байсан гэж Зеленский өгүүлжээ. 


"Тухайн үед Бернсийн ярьсныг бүгдийг нь ярихад бэлэн биш байна. Гэхдээ миний амь насанд аюул учирж байгаа талаар л голчлон ярьж байсан. Би үүнийг анх удаа сонсож байгаа юм биш, манай тусгай албад, гадаадын түншүүд гэх зэрэг олон эх сурвалжаас би ийм мэдээлэл авч байсан” хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский WP сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 


Энэ аюул заналын талаар иргэддээ мэдээлээгүйн шалтгааныг тэрбээр тайлбарлахдаа улс оронд үймээн самуун, эдийн засгийн асуудал үүсгэхгүйн тулд хийсэн алхам хэмээн онцолсон байна. Украин улс дайны улмаас сард л 5-7 тэрбум доллар алдаж байгаа гэдгийг Зеленский онцолжээ. 


“Надад зүгээр л “Хүмүүсдээ мөнгө хадгалж, хүнс нөөцлөх ёстой гэж хэл, тэднийг бэлтгэж эхлэх хэрэгтэй” гээд хэлчихэж болохгүй шүү дээ. Бид энэ талаар мэдээлсэн бол өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлээд л сард долоон тэрбум доллар алдах байсан. Ингээд л оросууд жинхнээсээ довтолж эхлэхэд бид хүчгүйдэж, тэд биднийг гуравхан өдрийн дотор эзлэх байлаа. Түрэмгийллээс өмнө бид ард түмнийхээ дунд үймээн бужигнаан дэгдээчихсэн байсан бол оросууд биднийг ердөө  л зажлахгүй залгина” хэмээн Зеленский өгүүлжээ. 

Тэрбээр ард иргэддээ дайны талаар урьдчилан сануулаагүйгээ зөв алхам байсан гэж үзэж байгаа аж. Одоо ч ийм бодолтой хэвээрээ байгаа хэмээн тэрбээр WP сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
, орос ялна
2022-08-17
Одоо хэн нь хэн байв гэдэг нь тодорхой болж л байнадаа хэн нь тараа таниулж байнадаа кк
2022-08-17
Зочин:
Орос ялна. Украйн ялна. Хэнд хамаатай юм. Мөрөөрөө яв. Харин энэ дэлхий амар амгалан байвал бүр сайн биз. Болсон болоогүй хэрэгтэй хэрэггүй зүйлд хэл амаа бүү билүүд. Өөрийгөө ойлгож захирч сур.
2022-08-17
Украйны нацистуудын талд ч, Оросын түрэмгийлэгчдийн талд ч орох буюу аль нэг талыг нь өмгөөлөх огт хэрэггүй. Дайн бүү өргөжөөсэй, дэлхийн хямрал хурдан дуусаасай гэж л залбир! Монголд үзүүлэх нөлөө, их гүрнүүдийн, түүний дотор хоёр хөрш болон АНУ-гийн дарамт бага байгаасай гэж залбирцгаа!
2022-08-17
Хахаха
2022-08-17
Яг зөв
2022-08-17
Энэ хүн суугаагүй. Путин фашист дайн хийж байгаагаа нуугаад худлаа яриад байна путин худалч . Ийм энгийн логик ойлгохгүй хужаа архины өмхий зжлбасгууд ийм тархи муутай мэдрэл
2022-08-17
Украйн орост дуртай байх албагүй маш муутай айл гадны хүмүүст дургүй тэр буруу биш гадныхан харахаараа алцайдаг бохир тэмбүү чинь хуцаад бай чи муу өмхий янхан
2022-08-17
иргэн:
Хошин шогийн жүжигчин яг тоголсон кино шигээ укрианы ард иргэдийг ахиж хэзээ ч энэ еврейд итгэхгүйгээр хуурчдээ . Хуурч гарчихаад хуурч устгах юм байна . Оросыг хэзээ ч зэвсэг гуйгаад дийлэнх гэж байхгүйг мэдэж л байгаа . Оросыг натотой байлдуулж бид бүгдийг л устгах гээд байна . Ичсэн хүн , хүн алдаг гэж энэ
2022-08-17
Энэ хүн суугаагүй. Путин фашист дайн хийж байгаагаа нуугаад худлаа яриад байна путин худалч . Ийм энгийн логик ойлгохгүй хужаа архины өмхий зжлбасгууд ийм тархи муутай мэдрэл
Украйн цөмийн бөмбөгтэй болохыг оролдож, оростой дайтахад бэлтгэн олон цувраажуулсан бэхлэлт барьж, хүмүүстээ оросыг үзэн ядах үзэл суулгаж, залуусаа хэт үндсэрхэг нацист болгож, ждирдлага нь нацист бодлого явуулж оросын эсрэг төвт үзлээрээ барууныхны сонирхлыш татаж, орж ирсэн мөнгөний ихэнхийг өөрсдөө авч баяжиж байснаас ийм новшийн байдалд хүрээд байгааг ойлгох хэрэгтэй. Оросууд дайн эхлүүлсэн буруутай ч Украйн удирдагчид ч буруутай.
2022-08-17
Украйн орост дуртай байх албагүй маш муутай айл гадны хүмүүст дургүй тэр буруу биш гадныхан харахаараа алцайдаг бохир тэмбүү чинь хуцаад бай чи муу өмхий янхан
Украин ялна. Эх орноо хамгаалсан хүмүүс хэзээд зөв байдаг
2022-08-17
Зочин:
, орос ялна
Яг зөв
зочин:
5.. 6 хан хоногт л Kиевийг эзлэнэ гээд байсан.. гэтэл одоо 5.. 6 сар болчлоо...
2022-08-17
Хахаха