Улаанбаатарт 21-23 хэм дулаан, үүлшинэ
2022-08-17 08:53

 

2022 оны наймдугаар сарын 17-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

 

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан анхааралд: 

Өнөөдөр нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн аймгуудын нутгаар 30 градусыг давж хална.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЦУОШГ

Shuud.mn
Сонин хачин