Туркийн цохилтын улмаас Сирийн гурван цэргийн алба хаагч амиа алджээ

Туркийн онгоцууд Алеппо орчимд Сирийн армийн байршилд цохилт өгсөн гэж Сирийн Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Аль-Жазира дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Туркийн агаарын цохилтын улмаас гурван цэргийн алба хаагч амиа алдаж, зургаан хүн шархадсан байна. Сирийн сөрөг хүчний мэдээлснээр, цохилтоос үүдсэн хохирогчдын тоо хавьгүй их байгаа гэнэ. Энэ нь 2020 оноос хойших, Сири, Туркийн хоорондын хамгийн ноцтой хурцадмал байдлын нэг юм.
Сирийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Сири, Туркийн хил дээр байх Алеппо мужийн Айн-эль-Араб хотын нутагт Туркийн онгоцууд найман удаа цохилт өгчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ