Apple-ийн ажилтнууд долоо хоногийн гурван өдөр офист ажиллана
2022-08-17

Apple Inc  компани Калифорни дахь ажилтнуудаа есдүгээр сарын тавны өдрөөс эхлэн долоо хоногийн гурван өдөр офистоо ирж ажиллахыг хүсчээ. Компанийн удирдлага энэ талаар бичсэн захидлыг ажилтнууддаа илгээсэн хэмээн Bloomberg агентлаг мэдээлсэн байна.

 

Apple компани бүх салбарын ажилтнуудаа мягмар болон пүрэв гарагуудад ажлын байран дээр ирж ажиллахыг үүрэг болгож байгаа аж. Ажлын байран дээр долоо хоногийн гурван өдөр сууж ажиллах шинэ журам Калифорнид үйлчилж эхэлсний дараа бусад салбаруудад ч нэвтрэх юм байна. 

 

Энэ компани өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн ажилтнуудаа офистоо эргэн ирж ажиллуулах төлөвлөгөө гаргасан ч АНУ-д коронавирусийн халдвар газар авсан тул төлөвлөгөөгөө өөрчилжээ. Дөрөвдүгээр сараас эхлэн энэ компанийн ажилтнууд долоо хоногт нэг өдөр офис дээрээ ажиллаж байгаад дараа нь долоо хоногийн хоёр өдөр офис дээрээ ажиллах болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголын хөрөнгөтөн гэж юу байсын
2022-08-17
Ажлын дөрвөн өдөр рүү хөгжингүй улсууд орж байх шиг. Манай хөрөнгөтнүүд их ажиллуулж бага өгөх санаа нь хэвээрээ.
2022-08-17
Монголын хөрөнгөтөн гэж юу байсын