Украин Крымийн гүүрийг дэлбэлэхээр төлөвлөж байна

Украины удирдлага Крымийн гүүрийг нураахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Ерөнхийлөгч Владимир Зеленскийн захиргааны зөвлөх Михаил Подоляк мэдэгдсэнийг Guardian дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Крымийн хойгийг Оросын бусад нутагтай холбож буй тээврийн судлыг Подоляк "хууль бус" хэмээн нэрлээд, энэ гүүр цэргийн хувьд ихээхэн ач холбогдолтой хэмээн онцолсон байна. Харин Украины арми Крымийн гүүр рүү хэрхэн довтлох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй гэнэ.
Өмнө нь, Украины Зэвсэгт хүчний хошууч генерал Дмитрий Марченко мэдэгдэл хийхдээ Крымийн гүүрийг Украины цэргүүдийн гол бай хэмээж байлаа. Оросууд хүчээ зузаатгадаг энэ хэсгийг үгүй болгох ёстой хэмээн тэрбээр мэдэгдэж байв.
Үүний дараа, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "энэ сүрдүүлгийг анхааралдаа авсан, төлөвлөгөө бүтэлгүйтнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
Энд дуулгахад, Крымийн гүүрийг оросууд С-400 хоёр хороогоор хамгаалж байгаа аж. Үүний зэрэгцээ "С+-1 панцирь", "Тор" болон бусад агаараас эсэргүүцэн хамгаалах системийг хамгаалалтад ашиглаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ